БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Жинпин АНУ-д анхны төрийн айлчлал хийхээр болсон тухай Цагаан ордон болон Хятадын төрийн хэвлэлүүд мэдээллээ. “Сяньхуа” агентлагийн мэдээлснээр мягмар гаргийн үдэш АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Ши Жинпинтэй утсаар ярьж эх орондоо урьсан байна. Ши Жинпин Обамагийн урилгыг хүлээн авсан бөгөөд ирэх есдүгээр сард айлчилна хэмээн мэдэгдлээ. Цагаан ордны мэдээлснээр лидерүүд утсаар холбогдохдоо баруун Африкт дэгдээд буй Эбола өвчинтэй дэгдэхэд Хятадын дэмжлэгийн тухай болон Америк-Хятадын худалдааны хөрөнгө оруулалтын асуудлыг хөндсөн гэжээ.
Дэлхийн хоёр том гүрэн хүлэмжийн хийн ялгаруулалтаас эхлээд кибер халдлага зэрэг томоохон асуудлуудад дипломат байдлаар ч асар их зөрчилтэй байдаг тул Хятадын төрийн тэргүүний анхны айлчлалыг дэлхийн дахин ихээхэн сонирхож байгаа юм.
Д.Идэр




















































