
Их Британийн Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг зохицуулах төвөөс явуулсан судалгаагаар согтуу жолооч каннабис, марихуан зэрэг хар тамхи хэрэглэснээс илүү осол гаргадаг болох нь нотлогджээ. Архины градус 0,05-аар нэмэгдэх тусам осол гаргах магадлал 7 дахин ихэсдэг байна. Энэ нь хар тамхитай харьцуулахад өндөр үзүүлэлт юм. АНУ-ын Колорадо зэрэг мужуудад жолоочийн цуснаас 0,5 нанограмм хар тамхи хэрэглэвэл машин барих эрхийг нь хязгаарладаг. Тэгэхээр архи, согтууруулах ундааны хязгаарлалтыг улам чангатгах шаардлагатай болжээ.




















































