Алдарт дуучин Пинк PETA буюу “Амьтадтай ёс зүйтэй харилцах хүмүүс” амьтны эрхийн төлөөх олон улсын байгууллагын кампанит ажилд нэгджээ. Тэрээр тус байгууллагийн амьтны арьсаар хийсэн үслэг эдлэл өмсөхийг эсэргүүцсэн зар сурталчилгаанд нүцгэн зурагаа авахуулсан байна. Дуучин бүсгүйн нүцгэн зургийг Нью-Йорк хотын Таймс талбайд 30 метрийн том дэлгэцэн дээр байршуулжээ. “Амьтны арьс өмссөнөөс нүцгэн явсан нь дээр” нэртэй сурталчилгааны зургийг Нью-Йоркын загварын долоо хоног шоуг эхлэхээс өмнө ийнхүү олон нийтэд хүргэж байгаа юм.
Олон жилийн турш амьтны эрхийн төлөө тэмцэж байга Пинк өөрийгөө хэзээ ч амьтны үсээр хийсэн хувцас өмсөж байгаагүй хэмээн ярьжээ.
Д.Идэр




















































