Хятадын цагдаа нар албан ёсны бичиг баримтгүйгээр хөдөлмөр эрхэлж байсан 36 вьетнам ажилчныг албадан гаргажээ. Сэжигтнүүдийг Гуанши Жуан автономит мужийн Донгшин хотоос баривчилсан байна. Донгшин нь Хятад-Вьетнамын хилд оршдог юм. Орон нутгийн цагдаа нарын мэдээлж буйгаар Хонконгт “могойн толгойт” нэртэй бүлэглэл үүсч, Вьетнам ажилчдыг аялуулж, өндөр цалинтай ажилд оруулна гэж амладаг болсон байна.Гуанши мужийн цагдаа нар хоёр жилийн компанит ажлын хүрээнд 145 хууль бус цагаачийг илрүүлжээ.




















































