Сирийн сөрөг хүчний удирдагчид НҮБ-д хандан хүсэлт илгээлээ. Тэд олон улсын толгой байгууллагаар дамжуулан дэлхийн улс гүрнүүдийг Сирийн Засгийн газрын дайралтуудыг шууд зогсоох арга хэмжээ авч өгөхийг хүссэн байна. Сүүлийн өдрүүдэд засгийн газрын дайралт ширүүсч байгаа юм. Өнгөрсөн арван өдөрт л гэхэд Дамаск хотын захад хийсэн дайралтуудын улмаас 150 гаруй хүн амиа алдсан аж.
“Ассадын дэглэм хэт даврагч Исламын улс бүлэглэлийн адил хөгшид, хүүхдүүдийг пуужин, бөмбөг, хорт хийгээр хөнөөж, хүмүүсийг амьдаар нь шатааж байна” хэмээн Сирийн үндэсний холбооны тэргүүн мэдэгджээ.
Д.Идэр




















































