Нигерийн эрх баригч нам исламын хэт даврагч Боко Харам бүлэглэлийн эсрэг үндэстэн даяараа босох санаачилга гаргажээ. Ерөнхийлөгч Махамадоу Иссоуфоугийн холбоо “Бид ард иргэдээ хоёрдугаар сарын 17-ны өдөр эсэргүүцлийн жагсаалд бүх нийтээрээ нэгдэхийг уриалж байна” хэмээн мэдэгджээ. Мөн энэ үеэр Боко Харамын дайралтаас сэргийлж аюулгүйн албаныхныг өргөнөөр дайчилна хэмээн бичиж байв. Боко Харам бүлэглэл Нигерийн засгийн газрыг гартаа оруулахын тулд өнгөрсөн зургаан жилд 13 мянган хүний аминд хүрсэн юм. Энэ сард Нигерь, Камерун, Чад улсууд Боко Харамтай хамтарч тэмцэхээр шийдвэрлэсэн юм.
Хилийн Диффа тосгонд исламистуудтай мөргөлдөөн гарсны улмаас Нигерь улс онц байдал зарлаад байгаа юм.




















































