Белорусын нийслэл Минск хотод Нормандын дөрвөл үр дүнтэй хэлэлцээ хийсэн тухай ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин мэдээллээ. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Францын ерөнхийлөгч Франсуа Олланд, Германы канцлер Ангела Меркель, Украйны ерөнхийлөгч Петр Порошенко нарын хэлэлцээр амжилттай болж Украйнд энэ сарын 15-ны 00:00 цаг гэхэд гал зогсоохоор шийджээ. Ингэснээр Орос, Украйны тал 16-аас эхлэн хүнд зэвсгүүдээ татахаар болсон байна. Мөн хоёр талын хоригдлуудыг чөлөөлж өршөөл үзүүлэх, Украйны нутаг дахь гадаадын цэрэг, зэвсгүүдийг татахаар болжээ. Мөн энэ оны сүүлээр босогчдын байрлаж буй бүс нутаг дахь төвлөрлийг задлах үндсэн хуулийн шинэчлэлийг хийх, Украйн-Оросын хилд хяналт тогтоохоор тохиролцсон байна.
Энэхүү мэдэгдлийн дараа Владимир Путин АНУ-ыг Украйнд хөнөөлт зэвсэг нийлүүлэх саналаа хэрхэн шийдсэн тухайгаа мэдэгдэх ёстой хэмээн анхааруулжээ. Хэлэлцээрийн үр дүнгийн дараа Дэлхийн банк энэ онд Украины зүүн хэсгийн бүс нутагт хоёр тэрбум ам.долларын санхүүгийн тусламж үзүүлэхэд бэлэн буйгаа илэрхийлжээ.
Д.Идэр




















































