НҮБ-ын Йемен дэх тусгай төлөөлөгч Жамал Беномар тус улс иргэний дайны ирмэгт ирсэн тухай анхаарууллаа. Мөн мөргөлдөөнд оруулагч бүх талуудыг улс төр, эдийн засгийн эмх замбараагүй байдал үүсгэлээ хэмээн буруутгажээ. Өнгөрсөн оны есдүгээр сард Йемений хойд хэсэгт хүчээ авсан шиа групп Хоутис нийслэлийг эзэлснээр тус улсад эмх замбараагүй байдал үүсэж эхэлсэн юм.
НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тайланд тэмдэглэснээр “Йемен замын зөрлөг дээр байна. Нэг бол иргэний дайн эхэлнэ, нэг бол газар нутгийн хувьд задарна” хэмээжээ. Үүнээс гадна орон даяар эмх замбараагүй байдал үүссэн нь тус улсад мөхөл авчрахаас гадна алах хядах Аль-Кайда бүлэглэл энэ байдлыг ашиглах хүч авч байгаа хэмээн анхааруулсан байна.
АНУ, Их Британи, Франц улсууд нийслэл Санаа хот дахь элчин сайдын яамдуудаа хаагаад байгаа юм.
Д.Идэр





















































Сэтгэгдэл (1)