Энэтхэгийн баруун хэсэгт орших Гужарат мужийн эрх баригчид Ерөнхий сайд Нарендра Модид зориулж барьсан сүмийг нураажээ. Тэрхүү сүмийг барихад Нарендра Модигийн олон зуун дэмжигчид ихээхэн хандив өгсөн бөгөөд сүмийн өмнө түүний хөшөөг босгосон байв. Хэдхэн өдрийн өмнө Моди өөрийг нь бурханчлан шүтэх зорилгоор түүнд зориулж сүм барьсныг сонсоод ихээхэн гайхширсан хэмээн мэдээлж байсан юм. Моди сүмийг өөрт нь зориулахыг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд нийт Энэтхэгийн ард иргэдэд зориулахыг хүссэнийг хандивлагчид хүртэл эсэргүүцээгүй байна.
Харин орон нутгийн эрх баригчид сүмийг нураасан бөгөөд энэ нь засгийн газрын мэдлийн газарт баригдсан хэмээн тайлбарлажээ. Энэхүү үйлдэл нь оршин суугядын дургүйцлийг ихээр хүргэсэн бөгөөд сүмийн ойролцоо эсэргүүцлийн жагсал хийхэд хүргэжээ.
Нарендра Моди энэ асуудлаар ямар нэгэн тайлбар хийгээгүй байна. Гужарат мужийн захирагчаар ажиллаж байсан Моди өнгөрсөн жил үнэмлэхүй ялалт байгуулж ерөнхий сайдаар томилогдсон юм.
Д.Идэр




















































