Америкчуудын дийлэнхи нь Исламын улс бүлэглэлийн эсрэг цэргийн хүчээ ашиглахаар Б.Обамагийн Конгресст санал болгосон хуулийн төслийн дэмжлээ хэмээн NBC мэдээлжээ. Судалгаанд хамрагдагсдын 54 хувь нь Конгрессын төлөөлөгчид нь Обамагийн саналыг зөвшөөрөхийг хүсч байна гэжээ. Харин респондентүүдийн 32 хув нь эсэргүүцсэн байна. Олон нийт Обамагийн энэхүү ажиллагаа нь дайн эхлүүлсэн хэрэг болох уу аль эсвэл дайныг дуусгасан хэрэг болох уу гэдэг дээр санал хуваагджээ. 40 хувь нь түүнийг дайн эхлүүэлх гэж байна гэсэн бол 44 хувь нь дайныг дуусгах арга замыг гаргалаа хэмээн харжээ.
Лхагва гарагт Б.Обама Конгрессоос цэргийн хүчээ Исламын улсын эсрэг ашиглах зөвшөөрөл хүссэн билээ.
Д.Идэр




















































