Алдарт жүжигчин Жэки Чаны хүү хар тамхины хэргээр Бээжингийн шоронд зургаан сар яллагдсаны эцэст өнөөдөр суллагдлаа. 32 настай Жэйси Чаныг Хятадын нийслэлд хууль бус хар тамхи хэрэглэсэн, өөрийнхөө гэрт хүмүүсийг хар тамхи хэрэглэхийг зөвшөөрсөн гэх үндэслэлүүдээр буруутгасан юм.Дуучин залуу Жэйси Чаны удирддаг энтертайнмент компани түүний өмнөөс мэдэгдэл хийсэн бөгөөд үүнд “Жэйси Чан маргааш хэвлэлийн хурал хийх бөгөөд үйлчлүүлэгчдээсээ болон шүтэн бишрэгчдээсээ уучлал хүсч, гэмээ тайлбарлана” гэсэн байна.
Жэйси Чаныг хууль зөрчсөн нөхдийнх нь хамт өнгөрсөн наймдугаар сард баривчилсан юм. Түүнд гурван жилийн ял оноосон боловч сайн хүмүүжсэн шалтгаанаар өршөөн суллаж байгаа аж.
Д.Идэр




















































