Шинэ Зеландын Өмнөд арлын тэнгисийн эрэг дээр 200-аад халим шидэгджээ. Олон амьтны амийг аврахын тулд хэдэн зуун аврагчдын тэнгист илгээсэн бөгөөд халимнуудыг буцааж далайд нь оруулахыг хичээж байна. Нийт 198 халим эрэг дээр шидэгдсэнээс дөрөв нь үхсэн олдсон хэмээн тус улсын Байгаль хамгааллын яам мэдэгджээ. Халимнуудыг аврах ажиллагаанд аврах багийнхнаас гадна нийт 140 гаруй сайн дурынхан нэгдсэн байгаа аж.
Багийнхан далайн томоохон давлагаа ирэхийг дахин 24 цаг хүлээх ёстой бөгөөд тэр үед халимнуудыг хамтдаа түлхэх замаар буцаан оруулна хэмээн төлөвлөжээ. Энэ хугацаанд уснаас гарсан амьтдад шаардлагатай тусламж үзүүлэх юм байна.
Шинэ Зеландад сүүлийн арван жилд найман удаа халим эрэг дээр шидэгдсэн тохиолдол гарсан ч хэзээ ч ийм олноор гарч ирээгүйг мэрэгжилтнүүд онцолжээ.




















































