Нигерийн зүүн хойд хэсгийн автобусны буудалд томоохон халдлага гарлаа. Даматуру мотоциклийн зогсоолын ойролцоо эмэгтэй алан хядагч бөмбөг дэлбэлснээр багадаа арван хүн амиа алдсан байна. Цагдаагийн газрын мэдээлснээр уг халдлагаар нийт 32 хүн гэмтэж бэртжээ. Мөн хөл хөдөлгөөн ихтэй Даматуру зогсоолын ойролцоо өмнө нь хэд хэдэн удаа халдлага гарч байсан аж. Халдлагыг ням гарагт үйлдсэн нь амралтын өдрөөр зогсоолын ойролцоо байдаг жижиг захад олон үйлчлүүлэгч цуглардагтай холбоотой байна.
Гэрчийн мэдээлж буйгаар халдлагч этгээд машинаа зогсоолд тавиад захын ногооны дэлгүүрийн ойролцоо очиж олон хүний дунд байршлаа эзлээд өөрийгөө дэлбэлжээ.
Уг хэрэгт зэвсэгт бүлэглэл Боко Харамыг сэжиглэж байна.
Д.Идэр





















































Сэтгэгдэл (1)