Италийн тэнгисийн хилийн хамгаалагчид 2100 гаруй цагаачийг Хойд Африк, Европийн дунд орших тэнгисээс аварчээ. Хил хамгаалах албаны мэдээлснээр аврагдсан цагаачдыг боомт хотод хүргэхээр явуулсан байна. Энэ удаа цагаачид усанд живэх гээгү харин гэмт этгээдүүдийн гарт үхэх аюултай байсан гэв.Цагаачид дунд нуугдсан дөрвөн буутай этгээд тэдний халаасыг хоосолсон бөгөөд тэнгисийн эрэгт ирэх үед ноцтой үйлдэл гаргавал буудна хэмээн бүрдүүлж байсан байна.
2014 оноос хойш 150 мянга гаруй цагаач хамгаалалтгүй завиар Италид хүрээд байгаа юм. Иргэний дайн, мөргөлдөөн гарсан эх орноосоо зугтсан цагаачид аюулгүйн байдал алдагдсаны улмаас амь эрсдэх тохиолдол олон гардаг байна. Өнгөрсөн жил л гэхэд 3500-аад хүн Хойд Африкаас Италийг зорихдоо амиа алджээ.
Д.Идэр




















































