Ираны ерөнхийлөгч асан Мохаммад Реза Рахимиг авлигын хэрэгт буруутган шоронд хорьсон тухай тус улсын төрийн хэвлэл мэдээллээ. Мөн ерөнхийлөгчөөр асан Махмоуд Ахмадинежадын тэргүүн туслахаар ажиллаж байсан Рахимиг ням гарагт шоронд хүргэсэн байна. Түүний хэргийг өнгөрсөн сард Ираны Дээд шүүх хэлэлцсэн юм. Олон нийтийн агентлаг “ИРНА”-гийн мэдээлснээр Рахимид таван жилийн ял оноосон бөгөөд нийслэл Тегераны хойд хэсэгт орших Эвины шоронд суулгасан байна. үүнээс гадна түүнд 300 мянган ам.долларын торгууль оногдуулж, 800 мянган ам.долларыг нөхөн төлөх үүрэг өгчээ.
Ахмадинежадын өөрийнхөө засгийн газрыг “Ираны түүхэнд байгаагүй цэвэр баг” хэмээн мэдэгдэж байсан бол сөрөг хүчнийхэн түүнийг олон авлигын хэрэгт буруутгаж байсны нэг нь Рахимигийн хэрэг аж.
Д.Идэр




















































