Нормандын дөрвөлийн уулзалтаар Украйнд 16-ны өдрөөс эхлэн гал зогсоох хэлэлцээ батлагдсан билээ. Засгийн газрын хүчин, Оросыг дэмжигч байлдагчид зарим жижиг мөргөлдөөнүүдэд бие биеэ буруутгаж байгаа хэдий ч энхийн хэлэлцээ ерөнхийдөө үйлчилж байна хэмээн талууд мэдэгдлээ. 10 сарын турш байлдсан зүүн Украйнд гал зогсоох хэлэлцээ үйлчилж эхэлснээс хойш Луганск мужид салан тусгаарлагчдын халдлагууд болсон байна.
Украйны арми Оросыг дэмжигч салан тусгаарлагчид их буу, миномёт, гар бөмбөг ашиглаж Украйнын дөрвөн байршилд 02:00 цагийн орчимд дайрсан хэмээн мэдэгджээ. Үүний улмаас хоёр энгийн иргэн амиа алдсан ч тусгаарлах хил чимээгүй хэвээр байна гэжээ. Харин босогчид засгийн газрын цэргүүд шөнө дундаас хойш их буунуудаа байршуулж эхэлсэн хэмээн буруутгасан байна. гэсэн хэдий ч талууд гар зогсоох гэрээг дагаж, ерөнхийдөө хэрэгжүүлж байгаа хэмээн мэдэгдлээ.
Энхийн хэлэлцээ хэрэгжиж эхлэхээс өмнө Ерөнхийлөгч Петро Порошенко ард түмэндээ хандаж үг хэлсэн бөгөөд энэ үеэр гэрээнд заасныг биелүүлж буйгаа харуулж цэргийн хүчнийхнийг дагуулж очсон юм.
Д.Идэр




















































