Алдарт тамирчин Усайн Болт 2017 онд хөнгөн атлетикаасаа гарна хэмээн албан ёсоор мэдэгдлээ. Тэрээр Их Британы өдөр тутмын сонинд өгсөн ярилцлагадаа энэ тухай мдэээлсэн бөгөөд 2017 онд Лондон болох ДАШТ-ний дараа зодог тайлна гэсэн байна. Ямайкын ойрын зайн уралдааны од Олимпийн наадамд зургаан удаа түрүүлсэн юм. Мөн тэрээр 100, 200 метрийн уралдаан дэлхийн рекордыг эзэмшдэг.
Алтан гуталт Усайн Болт өмнө нь 2016 онд Рио Де Жанейрогийн Олимпийн наадмын дараа их спортоосоо гарна хэмээн мэдээлж байсан юм. Гэвч ивээн тэтгэгчийн саналын дагуу энэ хугацааг сунгасан аж.
Нэг жилийн дараа зодог тайлах тэрээр Лондонгийн олимпод зөвхөн 100 метрийн төрөлд өрсөлдөнө гэсэн байна.
Д.Идэр




















































