"The Imitation Game", "The Hobbit", “Sherlock Holmes” кинонуудаараа
олны хайр хүндэтгэлийг хүлээсэн жүжигчин Бенедикт Кумбербатч Гэгээн
Валентины баярын өдөр хуримаа хийсэн байна.

"The Imitation Game", "The Hobbit", “Sherlock Holmes” кинонуудаараа олны хайр хүндэтгэлийг хүлээсэн жүжигчин Бенедикт Кумбербатч Гэгээн Валентины баярын өдөр хуримаа хийсэн байна. Тэрээр бие давхар сүйт бүсгүй Софи Хантертэй гэрлэжээ.
Их Британид болсон хосуудын хурим олны нүднээс хол болжээ. Ойрын хүрээнийхний дунд гэрлэсэн хос энэ жилийн Валентины өдрөө шидэт өдөр хэмээн бичсэн байна.
The "Star Trek Into Darkness"-ийн жүжигчин ирэх ням гарагт Оскарын наадамд оролцох бөгөөд "The Imitation Game” киногоороо шилдэг гол дүрийн эрэгтэй жүжигчинд нэр дэвшиж байгаа юм.
Сэтгэгдэл (1)