Өмнөд Африкт гадаадын иргэдийг газар эзэмших эрхгүй болгох тухай асуудлын төрийн хэмжээнд ярилцаж эхэлжээ. Тус улсын Ерөнхийлөгч Жэйкоб Зума гадаадын иргэдийн газар эзэмших эрхийг хязгаарласан шинэ хуулийн төсөл санаачилсан байна. Тэрээр хуулийн төслийг энэ жилдээ багтаан парламентаар батлуулах төлөвлөгөөтэй байгаа аж.Өмнөд Африкт өмчлөгдсөн газрын дийлэнх нь цагаан арьстнуудын эзэмшилд очоод байгаа юм. Тийм ч учраас хүн амын дийлэнхийг эзлэх хар арьстнуудад газар өмчлүүл гэж Засгийн газар байнгын дарамт шахалтад өртөж, шүүмжлэл хүлээдэг байна.




















































