“Исламын улс” бүлэглэл ням гарагт 21 Египетийн иргэнийг цаазаар авч буйгаа олон нийтэд цацсан билээ. Барьцаалагдсан хүмүүс бүгд христийн шашинтай байсан бөгөөд тус бүлэглэл христ шүтэгчдийн гарт амиа алдсан ислам эмэгтэйн өшөөг авч байна хэмээн мэдэгдсэн юм. Энэхүү аймшигт хэргийн дараа Египэтийн ерөнхийлөгч Абдел Фаттах ал-Сиси мэдэгдэл хийж “Исламын улс”-т анхааруулга өглөө. Тэрээр бичлэг цацагдсанаас хойш хэдхэн цагийн дараа үндэсний телевизээрээ мэдэгдэл хийж “аллага үйлддэг гэмт хэрэгтнүүдээс өшөө авах цаг иржээ” гэсэн байна.
Өнгөрсөн оны наймдугаар сард АНУ-тай түнжин хагарсан Сиси эл асуудлын дараа исламын хэт даврагчидтай тэмцэхдээ АНУ тэргүүтэй олон улсын хамтралд нэгдэх эсэх нь тодорхойгүй байна.
Д.Идэр




















































