БНХАУ-ын иргэд гадаадын орнуудад газар, үл хөдлөх хөрөнгө өмчилж авах нь эрс нэмэгдсэн тухай “Korea-news” мэдээлжээ. Тухайлбал, Өмнөд Солонгост өнгөрсөн жил газар худалдан авсан гадаад иргэдийн дотор хятадуудын эзлэх хувь хэмжээ ганцхан жилийн дотор 85 хувиар өсчээ. БНСУ-ын Газар, дэд бүтэц, тээврийн яамны мэдээллээр тус улсад өнгөрсөн жил 234,74 сая ам.метр газрыг гадаадын иргэд худалдан авсны 70 хувь нь хятадуудад очсон байна.
Харин Хятадуудын дийлэнх нь Жэжү аралд газар авчээ. Тус аралд худалдаалсан газрын 90 хувь нь БНХАУ-ын иргэдийнх өмч болсон гэв.




















































