Америкийн технологийн магнат “Apple” компани машины зах зээлд хувьсгал авчрахаар ажиллаж байна. “Wall Street Journal”-д мэдээлсэн нууц эх сурвалжийн хэлснээр компани цахилгаанаар ажилладаг машин үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа бөгөөд энэхүү ажиллагааг маш нууц хэмжээнд зохион байгуулж байгаа аж. iPhone, iPad-ийг худалдаанд гаргагчид миниван стилийн машин үйлдвэрлэх бөгөөд олон зуун чадварлаг мэргэжилтнийг уг ажилдаа дайчилж байгаа гэнэ.
Нэрээ нууцалсан эх сурвалжийн хэлснээр энэ томоохон төслөө “Титан” хэмээн нэрлэж байна. Хэрвээ төсөл амижлттай хэрэгжиж эхэлбэл “Apple” компани “Tesla” болон “General Motors” группын томоохон өрсөлдөгч болно.
700 тэрбум ам.доллараар үнэлэгдэх “Apple” групп улиралд 18 тэрбум долларын ашигтай ажиллаж байгаа юм.
Д.Идэр




















































