Швейцарийн эрдэмтэд хүний харааг робот шиг гайхалтай ажиллуулж чадах линзны загвар гаргажээ. Үүнийгээ илүү шинэчлэн хөгжүүлж байгаа бөгөөд тун удалгүй зах зээлд гаргана хэмээн мэдээлээд байна. Тус улсын “Ecole Polytechnique”-ийн эрдэмтдийн бүтээсэн 1.55 мм-ийн зузаантай линз нь аливаа биетийг байгаа хэмжээнээс нь 2.8 дахин томсгож харах боломжтой гэнэ.
Энэхүү гайхалтай томсгогч линз хэрэглэгчийг баруун нүдээ ирмэх үед идэвхижих бөгөөд зүүн нүдээ ирмэх үед идэвхгүй болдог байна. Линзний туршилтын загварыг тус хүрээлэнгийн Эрик Трэмблай гэдэг эрдэмтэн 2013 онд анх гаргасан бөгөөд одоо эцсийн шатанд нь засварлаж байгаа аж.
Энэхүү гайхамшигт бүтээлийн цэрэг, тагнуулынхан ихээр сонирхож байгаа юм. Харин 2016 оноос эрүүл мэндийн салбарт худалдаалж эхлэх юм байна.
Д.Идэр




















































