Их удирдагч Ким Чен Ирийн төрсний 73 жилийн ойн баярыг Хойд Солонгост үндэстэн даяар тэмдэглэж байна. Үндэсний баяраар удирдагч агсны ойд зориулан цэргийн парад хийж, төв талбайд концерт тоглож, кино үзүүлж, олон салбарын үзэсгэлэнгүүд дэлгэжээ. Мөн олон зуун хос хөгжмийн аянд задгай талбайд вальс бүжиглэжээ. Баярын арга хэмжээг өнөөгийн удирдагч, Ким Чен Ирийн төрсөн хүү Ким Чен Ун нээж үг хэлсэн байна. Удирдагчийн төрсөн өдөр, үндэсний баярт оролцохоор Пхеньянд хөдөө орон нутгаас олон мянган орон нутгийн удирдагчид ирсэн байна.
“Энэ бол манай генерал, гэрэлтэгч Одын төрсөн өдөрт зориулсан жинэхэн шоу. Энэ гайхамшигт үйл явдлыг илэрхийлэхэд миний үг ч хүрэлцэхгүй байна. Энэ сайхан арга хэмжээнд оролцоно гэдэг миний хувьд их завшаан, энд би эхнэр хүүхэдтэйгээ ирсэн” гэж нэг иргэн ярьжээ.





















































