Японы 54 настай нэгэн эмч Хидеюки Ногучи шинжлэх ухааны туршилт хийнэ хэмээн интернетээр зар тараагаад бүртгэж авсан 100 гаруй эмэгтэйгээ хүчирхийлсэн хэрэг гарчээ. Тэрээр унтаж байх үеийн артерийн даралт хэмжих клиникийн туршилтад оролцох сайн дурынхныг бүртгэж байна гэсэн зарлал гаргасан байна. Хоёр жил хэртэй үргэлжлэх туршилтад оролцохоор 19-40 насны 100 гаруй эмэгтэй бүртгүүлсэн бөгөөд тэднийг буудал, амралтын газарт ээлж ээлжээр дуудан хүчтэй үйлчилгээ бүхий хар тамхины бэлдмэл өгөөд унтмагц нь хүчирхийлдэг байсан гэнэ.Үүнээс гадна гэмт үйлдлээ видеогоор баримтжуулж дүрс бичлэгээ худалддаж 85 мянган доллар олсон байжээ.
Одоогийн байдлаар хууль сахиулагчид Ногучийн золиос болсон 39 эмэгтэйг олсон бөгөөд бусдыг нь эрэн сурвалжилж байгаа юм байна.




















































