Үхлийн аймшигт халдвар эболагийн өвчлөл буурсны дараа Либерийн сургуулиуд нээгдэж эхэллээ. Даваа гарагт Либери болон Сьерра-Леоны удирдагчид Баруун Африкын аймшигт халдварыг үндсээр нь устгана хэмээн амласан юм. Зургаан сарын дараа дахин нээгдэж буй сургуулиудын 15 мянга гаруй багш нар эрүүл ахуйн арга хэмжээг зохион байгуулах, хянах сургалтад суралцсан болохыг холбогдох албаныхан онцолж байна. Мөн гарын саван болон ариутгах материалуудыг сургуулиудад хангалттай хэмжээгээр тараасан байна.
Одоогийн байдлаар Либерийн 4000 гаруй сургуулийн ихэнх нь сурагчдаа хүлээн авч эхэлжээ.
Дөрөвдүгээр сарын дунд үеэс тархсан аймшигт халдвараар нийт 9000 гаруй хүн амиа алдсан юм. Эдгээрийн 3800 нь Либери улсын иргэд байжээ.
Д.Идэр




















































