Өнгөрсөн долоо хоногт Орос, Герман, Украйн, Франц улсууд хэлэлцээр хийж Украйнд гал зогсоох гэрээг байгуулж чадсан. Энэхүү хэлэлцээр 16-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн ч одоо нурах эргэлзээтэй болж байгаа тухай барууны хэвлэлүүд мэдээлж байна. Энхийн хэлэлцээрт талууд цэрэг, зэвсгүүдээ эргүүлэн татах, хоригдогсдыг суллах, гадаадын тагнуулуудыг татах гэх мэт хэд хэдэн томоохон нөхцлийг тусгасан билээ. Гэтэл Украйны парламент өчигдөр мөргөлдөөнт бүсүүдээс зэвсгүүдээ эргүүлэн татахгүй хэмээн мэдэгдлээ.
Киев энэхүү шийдвэрээ сөрөг хүчнийхэнтэй холбон тайлбарлажээ. Сүртэй томоохон мөргөлдөөн гараагүй байгаа хэдий ч Оросыг дэмжигч салан тусгаарлагчид хэд хэдэн жижиг дайралтуудыг хийсээр байгаа тул зэвсгүүдээ татахгүй гэсэн байна.
Энхийн хэлэлцээ ёсоор хуягт зэвсгүүд, их буу, пуужин зэрэг томоохон зэвсгүүдийг даваа гаргийн шөнө дунд эргүүлэн татах ёстой байсан юм.
Д.Идэр





















































Сэтгэгдэл (1)