Хэрвээ ойрын ирээдүйд нэг торх нефтийн үнэ 60-80 долларт хүрэхгүй, мөн үйлдвэрлэлийн шинэ хүчин чадал бий болгохгүйгээр хуучин төслүүдээ царцаах аваас нэг торх нефтийн үнэ 90-110 долларт хүрч магадгүй гэж ОХУ-ын "Роснефть" компанийн гүйцэтгэх захирал Игорь Сечин мэдэгджээ. “Зах зээлийн суурь үзүүлэлтүүдийг харахад, нэг торх нефтийн үнэ удахгүй 60 эсвэл 80 доллар болж өсч магадгүй. Гэвч хэрвээ зах зээл гажуудвал, мөн үнийн өсөлт хэт удаашралтай байвал, түүнчлэн одоогийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг царцаан нөөцлөх аваас нэг торх нефтийн үнэ 90-100 долларт хүрнэ гэж “Financial Times” сонинд өгсөн ярилцлагадаа тэрбээр хэлсэн байна.
Зах зээлд илүүдэл бий болсны улмаас өнгөрсөн жилийн зургадугаар сараас эхлэн нефтийн үнэ 50—аас илүү хувиар унасан билээ.





















































Сэтгэгдэл (1)