2015 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын МШУЗХ дээр нийт дуудлага мэдээ мэдээлэл 417 хүлээн авснаас зам тээврийн ослын 339 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 16 гарч 17 хүн хүнд хөнгөн гэмтсэн байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож осолд холбогдсон тохиолдол 3 бүртгэгдсэн нь явган зорчигч байна. Зам тээврийн осолд сургуулийн насны 4 хүүхэд өртсөн үүнээс 2 нь сургуулийн өмнөх насны хүүхэд бол 2 хүүхэд нь сургуулийн насны хүүхэд байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 55 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна. Д.Ундрах /24tsag.mn/



















































