БГД-ийн нутаг Ард Аюушийн өргөн чөлөө 3 дугаар хорооллын автобусны эцсийн буудлын замд "Транбус" ХХК-ны "Хюндай Аеро Сити-540" маркийн автобусны жолооч Б нь зорчигч 68 настай эрэгтэй М-г унагаж гэмтээсэн. Сар шинийн баярын өдрүүдэд замын хөдөлгөөн, явган зорчигчдын хөдөлгөөн ихээхэн нэмэгддэг үүнтэй холбоотойгоор зам тээврийн осол хэргийн дуудлага, осол хэрэг ч их гардаг. Тэр дундаа явган зорчигчтой холбоотой осол ихэнх хувийг эзэлдэг тул замын хөдөлгөөнд оролцож буй явган зорчигч та бүхэн анхаарал болгоомжтой, явган хүнд зориулсан гарц, гарамаар , зөвшөөрсөн гэрэл дохиогоор зам хөндлөн гараарай. Бага насны хүүхдийг хараа хяналтгүй замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, хүүхдийг тээврийн хэрэгслээр тээвэрлэхдээ зориулалтын хамгаалах суудал, хамгаалалтын бүсийг нь хэрэглээрэй.
Д.Ундрах /24tsag.mn/



















































