
XVII жарны модон морь жилийн халааг модон хонь буухиалах шинийн нэгний ёслол эхлэхэд цөөхөн хоног үлдээд байна. Энэ өдөр нийт сүсэгтэн олон хэрхэн зүг мөрөө гаргах албан ёсны тайлбарыг Монголын бурхны шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн Гунгаачойлин дацангаас гаргасныг толилуулж байна.
Жилийн ерөнхий байр байцыг шинжих Шороон үхрийн зурлага:
‘МОДОН ХОНИН” жилийн шороон үхэр нь:
Ногоон толгойтой, цагаан ходоодтой, шар биетэй, эвэр, чих, сүүл нь цагаан, омруу нь цагаан, дөрвөн шийр нь хөх үхэр сүүлээ баруун тийш шарваж амаа хамхиад явж байгаагаар зурагдан гарлаа.
Үхэр хариулаач нь:
Хөх биетэй, шар дээлтэй, ногоон бүстэй, олсон шилбүүр бариад, үс нь чихнийхээ өмнүүр унжсан, зүүн гутлаа өмсөөд баруун гутлаа зүүн талынхаа бүсэнд хавчуулсан өвгөн хүн үхрийнхээ өмнө яаран гүйж явах байдлаар зурагдан гарлаа.
Зурлагыг шинжвээс:
-Олсон шилбүүртэй байгаа нь хааны хатуу цааз гарах шинж
-Үхэр хариулаач үхрийнхээ өмнө яваа нь мал сүрэгт сайн боловч хүмүүн нигуудад хямрал гарах шинж
-Өвгөн хүн зурагдсан тул өндөр суудалтанд амгалантай, дунд тушаалтанд ширүүн, ард иргэдэд машид ширүүн. Идэр залууст дунд, нялхаст ширүүн, өндөр настанд машид сайн жил болой.





















































Сэтгэгдэл (1)