
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын салбарын нээлттэй хаалганы өдөрлөгийг энэ сарын 4, 5-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна.
Тус өдөрлөгөөр
- Төв тайзны нээлт, урлагийн тоглолтууд
- Үндэсний урлаг, дуурь, театр, жааз хөгжмийн тоглолт
- Спорт, бүжгийн сонирхолтой үзүүлбэрүүд
- Open Mic зэрэг арга хэмжээг зохион байгуулахаас гадна
Асарт:
- VR, дижитал музейн үзвэрүүд
- “Номтой нөхөрлөе” уншлагын хөтөлбөр
- Хүүхэд, залуучуудад зориулсан бүтээлч үйл ажиллагаа
- Спорт, хоол зүй, сэтгэл зүйн зөвлөгөө
- Аялал жуулчлалын танилцуулга авах боломжтой аж.





















































