
Сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас жолооч, ард иргэддээ дараах санамж, сэрэмжлүүлгийг хүргүүлж байна. “Сар шинийн баяр”-ын өдрүүдэд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ иргэдийн аюулгүй, амгалан тайван байдлыг ханган, гарч болзошгүй зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, гудамж замд хяналт тавин, өндөржүүлсэн бэлэн байдалд уртасгасан цагаар ажиллана. Мөн олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалах газраас 65 алба хаагч, Улаанбаатар хотын Цагдаагийн газар дээр дадлага хийж байгаа 90 сонсогчийг нэмж ажиллуулах юм.