Дэлхийн кино урлагийн шилдэгүүдийг тодруулдаг “Оскар”-ын 87 дахь
удаагийн наадам эхэллээ. Яг одоо улаан хивсний ёслол болж байна. Оскарын
наадам шагнал гардуулах ёслолын ажиллагаа АНУ-ын Калифорни мужийн
Лос-Анжелес хотын “Долби” театрт улаан хивсний ёслолоор ийнхүү эхэлсэн
бөгөөд удахгүй шилдгүүдээ тодруулах юм.
Дэлхийн кино урлагийн шилдэгүүдийг тодруулдаг “Оскар”-ын 87 дахь удаагийн наадам эхэллээ. Яг одоо улаан хивсний ёслол болж байна. Оскарын наадам шагнал гардуулах ёслолын ажиллагаа АНУ-ын Калифорни мужийн Лос-Анжелес хотын “Долби” театрт улаан хивсний ёслолоор ийнхүү эхэлсэн бөгөөд удахгүй шилдгүүдээ тодруулах юм.Америкийн Кино академийн дээд шагнал болох 87 дахь удаагийн Оскарын шагналд нэр дэвшсэн шилдэг бүтээл, уран бүтээлчдийг энэ сарын 15-нд Беверли Хилсс дэх “Самуэл Голдвин” театрт зарласан бөгөөд энэ удаагийн наадамд нийт 323 кино өрсөлдсөнөөс “Оскар”-ын шилдэг кино номинацид “Хүн шувуу”, “Америкийн мэргэн бууч”, “Хүүхэд нас”, “Хуурмаг тоглоом”, “Гранд будапешт зочид буудал”, “Сэлма”, “Бүхнийг нэгтгэх онол”, “Гоёо” зэрэг шилдэг найман кино өрсөлдөхөөр болсон юм.
Энэ удаагийн наадамд нийт 17 кино 24 номинацид нэр дэвшин өрсөлдөнө. Энэ жил Нейл Патрик Харрис ёслолын ажиллагааг анх удаагаа хөтлөн явуулахаар болсон тухай Кино урлаг, шинжлэх ухааны академиас албан ёсоор мэдэгдсэн байна. Харин 2014 оны Оскарын шагнал хүртсэн жүжигчид болох Льюпита Ньонго, Кэйт Бланшетт, Мэттью МакКонаги болон Жэйред Лето нар энэ удаад номинацид нэр дэвшигчдийг танилцуулах үүрэг хүлээсэн байна.




















































