Австралийн ерөнхий сайд Тони Эбботт өнгөрсөн арванхоёрдугаар сард Сидней
хотод хоёр хүн амиа алдсан барьцааны хэргийн хариуд авч буй хууль эрх
зүйн болон цагаачлалын системийг чангатгах арга хэмжээгээ эргэн харах
болно гэж мэдэгджээ.
Австралийн ерөнхий сайд Тони Эбботт өнгөрсөн арванхоёрдугаар сард Сидней хотод хоёр хүн амиа алдсан барьцааны хэргийн хариуд авч буй хууль эрх зүйн болон цагаачлалын системийг чангатгах арга хэмжээгээ эргэн харах болно гэж мэдэгджээ.Хүн амины хэрэгт буруутгагдаад буй Ираны цагаач зэвсэглэсэн исламистыг Австралийн хилээр нэвтрүүлэх ёсгүй байсан, батлан даалтад түүнийг суллах ёсгүй байсан хэмээн Эббот мэдэгдсэн байна.
Ерөнхий сайд арванхоёрдугаар сард болсон гэмт хэргийн нөхцөл байдлын албан ёсны дүгнэлтийг нийтэд танилцуулах үеэр энэхүү мэдэгдлээ хийжээ.
Тус тайланд цагаачлалын болон хууль сахиулах байгууллагуудаас нэг нь ч энэ явдлыг урьдчилан харж, сэргийлж чадаагүй гээд одоогийн систем бүхэлдээ дутагдалтай байна гэв.




















































