Тайландын хууль тогтооогчид эмэгтэйчүүд гадаад иргэдээс мөнгө авч,
хүүхдийг нь тээдэг явдлыг хориглосон хууль баталжээ. Учир нь өнгөрсөн
онд Тайланд тээгч эхээс Дауны синдромтой хүүхэд төрөхөд Австрали аав ээж
нь авахаас татгалзан, хүүхдийг Тайландад орхиод явжээ.
Тайландын хууль тогтооогчид эмэгтэйчүүд гадаад иргэдээс мөнгө авч, хүүхдийг нь тээдэг явдлыг хориглосон хууль баталжээ. Учир нь өнгөрсөн онд Тайланд тээгч эхээс Дауны синдромтой хүүхэд төрөхөд Австрали аав ээж нь авахаас татгалзан, хүүхдийг Тайландад орхиод явжээ. Ихэр хүү охин төрөхөд охин эрүүл, харин хүү нь төрөлхийн эмгэгтэй төрсөн байна. Эцэг эх нь охиноо аваад, хүүгээ үлдээгээд явсан нь Тайланд төдийгүй дэлхий нийтийн анхаарлыг татсан юм. Энэ хэргийн дараа Тайландад шинэ хууль гарч, тээгч эх болохыг, тээгч эхийн талаар сурталчлахыг хориглолоо.
Дауны синдромтой хүү 21 настай тээгч эхтэйгээ үлдсэн ч удалгүй түүнийг Австралийн иргэн болгож, тус улсын эмнэлэгт хүргэжээ.
Шинэ хуулиар зөвхөн Тайланд гэр бүл болон эхнэр нөхрийн нэг нь Тайланд иргэн бол гэрлээд 3 жил болсны дараа тээгч эхтэй тохиролцохыг зөвшөөрчээ.
Гэхдээ тээгч эхийг худалдах нь хориотой. Эмэгтэйчүүдийг тээгч эх болгон, мөнгө олох хэрэгсэл гэж үзэн ашигласан (бусдад түрээслэх болон худалдсан) бол 10 хүртэл жил хорих ял оноохоор дээрх хуульд заажээ.




















































