АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри болон түүний мэргэжил нэгт Ираны Мохаммед Жавад Зариф нар Женев хотод уулзсан байна. Төлөөлөгчид цөмийн асуудлаар хоёр цаг орчим ярилцжээ. Үүний үр дүнд улс төрийн зөвшилцөлд хүрэх хугацааг багасгаж ирэх гуравдугаар сарын 31-нд болгосон байна. Хэрвээ цөмийн хөтөлбөрийн хэлэлцээ амжилттай батлагдвал талуудыг шаардлага ирэх дөрөвдүгээр сараас хэрэгжиж эхлэх юм. Ням гаргийн уулзалтад АНУ-ын Эрчим хүчний сайд Эрнест Мониз, Ираны цөмийн хөтөлбөрийн дарга Али акбар Салехи нар мөн оролцжээ. Тэд тусдаа уулзалт хийсэн бөгөөд цөмийн хөтөлбөрийн техникийн хязгаарлалтын талаар дэлгэрэнгүй хэлэлцсэн байна.
Дээрх хэлэлцээрүүдийг даваа гарагт үргэлжлүүлэхээр тохирчээ. Мохаммед Жавад Зариф Ираны төрийн хэвлэлд ярихдаа “Хоёр талт хэлэлцээ сайн шийдэлд хүрч багйаа боловч зарим асуудалд санал зөрчилдөөнтэй байгаа” гэжээ.
НҮБ-ын саяхан мэдээлснээр Иран бүтсэн, бүтээгүй цөмийн хэлэлцээрүүдийн үр дүнд уран боловсруулах машинуудын шинэ загваруудыг туршихаа зогсоосон хэмээн бичжээ. Ираны уран боловсруулах машины эрчимтэй хөгжил нь цөмийн бөмбөг үйлдвэрлэх вий гэсэн айдсыг олон улсад төрүүлээд байгаа юм.
Д.Идэр




















































