Сомалид төв байршилтай террорист бүлэглэл Ал-Шабааб дэлхийн хамгийн том,
хамгийн завгүй худалдааны төвүүдэд террорист халдлага үйлдэнэ хэмээн
мэдээллээ. Тэд энэхүү заналхийллээ бичлэг болгож дэлхий дахинд цацсан
байна.
Сомалид төв байршилтай террорист бүлэглэл Ал-Шабааб дэлхийн хамгийн том, хамгийн завгүй худалдааны төвүүдэд террорист халдлага үйлдэнэ хэмээн мэдээллээ. Тэд энэхүү заналхийллээ бичлэг болгож дэлхий дахинд цацсан байна. Исламын хэт даврагчид Их Британы Лондон хотын Оксфорд гудамж болон Уэстьфилдийн худалдааны төвүүдэд халдана гэжээ. Мөн АНУ болон Канад дахь жүүдүүдийн эзэмшил бүхий худалдааны төвүүдийг дэлбэлнэ гэсэн байна.
60 минут орчим урттай бичлэгийг өнгөрсөн амралтын өдрүүдэд олон нийтийн сүлжээнд цацжээ.
2013 онд тус бүлэглэл Кенид томоохон худалдааны төвд халдсанаар 62 хүн амиа алдаж, 100 гаруй хүн гэмтэж бэртэж байсан юм.
Д.Идэр





















































Сэтгэгдэл (1)