Украйны эрх баригчид гал зогсоох хэлэлцээр ёсоор даваа гарагт хүнд
зэвсгүүдээ эргүүлэн татахаа хойшлуулсан байна. Тэд ийм үйлдэл хийх
болсонд дайралтуудаа үргэлжлүүлсээр байгаа зүүн Украйн дахь салан
тусгаарлагчид буруутай хэмээн мэдэгдлээ.
Украйны эрх баригчид гал зогсоох хэлэлцээр ёсоор даваа гарагт хүнд зэвсгүүдээ эргүүлэн татахаа хойшлуулсан байна. Тэд ийм үйлдэл хийх болсонд дайралтуудаа үргэлжлүүлсээр байгаа зүүн Украйн дахь салан тусгаарлагчид буруутай хэмээн мэдэгдлээ. Энэ сарын 12-ны өдөр баталсан энхийн хэлэлцээрт талууд жийрэг бүс үүсгэхийн тулд хүнд зэвсгүүдээ 25-70 км зайд эргүүлэн татна хэмээн тохиролцсон билээ. Украйны албаныхан ням гарагт хэлэлцээ ёсоор хийнэ хэмээн мэдээлж байсан ч даваа гарагт ийнхүү өөр мэдэгдэл хийсэн байна.
Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч, дэслэгч хурандаа Анатолия Стелмах босогчдыг дайралтаа бүрэн зогсоох хүртэл хүнд зэвсгүүдээ эргүүлэн татахгүй хэмээн мэдэгджээ. Тэрээр “Босогчдын пуужинт дайралтууд өмнөх өдрүүдтэй харьцуулахад буурсан хэдий ч манай цэргийн байршлуудад үргэлжлүүлсээр байгаа тул зэвсгүүдийг эргүүлэн татах тухай ярих боломжгүй юм” гэжээ.
Түүний мэдээлснээр өнгөрсөн 24 цагийн дотор салан тусгаарлагчид 27 удаа дайрсан байна.
Д.Идэр





















































Сэтгэгдэл (1)