Даваа гарагт Сирийн зүүн хойд хэсэгт курдууд болон “Исламын улс”-ын
дайтагчдын хооронд ширүүн тулаан болжээ. Талууд Ирак, Туркын хилийн
ойролцоох тосгоныг хяналтандаа оруулахын төлөө мөргөлдсөн байна.
Даваа гарагт Сирийн зүүн хойд хэсэгт курдууд болон “Исламын улс”-ын дайтагчдын хооронд ширүүн тулаан болжээ. Талууд Ирак, Туркын хилийн ойролцоох тосгоныг хяналтандаа оруулахын төлөө мөргөлдсөн байна. Их Британид байршилтай Сирийн хүний эрхийг ажиглах хорооны мэдээлснээр даваа гаргийн тулаан зүүн хойд хэсгийн Хассакех аймгийг эзлэхийн төлөө байсан аж.
“Исламын улс” нь зүүн хойд хэсэгт Тал Тамр хотын ойролцоо өөр нэгэн жижиг тосгоныг эзлэн аваад байсан аж. Сирийн төрийн хэвлэл “САНА” агентлагийн мэдээлснээр исламын хэт даврагчид тус улсад нийт долоон тосгонд дайралт хийсэн бөгөөд олон зуун хүнийг дүрвэн зайлахад хүргэж байгаа гэлээ.
Ардыг хамгаалах хорооноос үүдэлтэй курдын дайчид зүүн хойд хэсгийн 20 тосгоныг удирдлагадаа оруулсны дараа "Исламын улс" хариу дайралт хийсэн аж. Хэт даврагчдыг тосгоныг эзлэхээр дахин дайрна хэмээн таамаглаж байгаа юм байна.
Курд үндэстнүүд нь “Исламын улс” бүлэглэлийн эртний дайсан юм. Тэд саяхан Туркын хилийн ойролцоох Кобани тосгоныг олон сарын турш хяналтандаа байлгасан “Исламын улс”-аас чөлөөлснөөр нэр хүндээ ихээхэн өсгөсөн билээ. Өнгөрсөн нэгдүгээр сард курдууд “Исламын улс”-ын бүслэлтийг эвдэхэд АНУ тэргүүтэй олон улсын хамтралын агаарын дайралтууд дөхөм болсон юм.
Д.Идэр




















































