Японы Хөдөө аж ахуйн сайд Койяа Нишикава хандивын мөнгөний
зарцуулалтын асуудлаар шуугиан дэгдсэний дараа ажлаасаа огоцорлоо. Хөдөө
аж ахуй, ой, загасны аж ахуйн сайд асан Койяа Нишикава ажлаа өгсөн
шалтгаанаа парламентын үйл ажиллагаанд садаа болохыг хүсээгүй хэмээн
тайлбарлажээ.
Японы Хөдөө аж ахуйн сайд Койяа Нишикава хандивын мөнгөний зарцуулалтын асуудлаар шуугиан дэгдсэний дараа ажлаасаа огоцорлоо. Хөдөө аж ахуй, ой, загасны аж ахуйн сайд асан Койяа Нишикава ажлаа өгсөн шалтгаанаа парламентын үйл ажиллагаанд садаа болохыг хүсээгүй хэмээн тайлбарлажээ. Либерал ардчилсан намын Нишикавагийн удирддаг бүлэгт элсэн чихэр үйлдвэрлэгч компани нэг сая иен хандивласан бөгөөд үүнийг хэрхэн зарцуулсан нь тодорхойгүй байгаа тухай мэдээлэл өнгөрсөн намраас эхлэн Японы хэвлэлүүдээр гарах болсон юм.
Тэрээр “Би нөхцөл байдалд хичнээн тайлбар хийлээ ч хүмүүс ойлгохыг хүсдэггүй зүйлээ ойлгохгүй. Үнэхээр хууль зөрчсөн ямар ч үйлдэл хийгээгүй. Гэхдээ хүмүүс энэ явдлыг миний үнэлэмжийг унагахаар ашигласаар байх тул ажлаа өгөхөөр шийдлээ” гэсэн байна.
Нишикава болон парламентын бусад албаныхан хандивын мөнгийг аль эрт буцаан өгсөн хэмээн тайлбарлаж байсан юм. Харин ерөнхий сайд Шинзо Абэ сайдыг огцрохыг эсэргүүцэж байсан боловч саналыг нь хүлээн авсан гэдгээ мэдэгджээ.
Д.Идэр





















































Сэтгэгдэл (1)