Египетийн ерөнхийлөгч Абдел Фатта Сиси өчигдөр орон нутгийн
телевизийн шууд нэвтрүүлэгт оролцлоо. Тэрээр энэ үеэр Дундад Дорнодын
хурцадмал байдлын тухай байр сууриа илэрхийлсэн нь олон улсын анхаарлыг
татаж байна. Ерөнхийлөгч Сиси Арабын холбоо террорист бүлэглэлийн эсрэг
нэгдэх цаг болсныг хэлсэн байна.
Египетийн ерөнхийлөгч Абдел Фатта Сиси өчигдөр орон нутгийн телевизийн шууд нэвтрүүлэгт оролцлоо. Тэрээр энэ үеэр Дундад Дорнодын хурцадмал байдлын тухай байр сууриа илэрхийлсэн нь олон улсын анхаарлыг татаж байна. Ерөнхийлөгч Сиси Арабын холбоо террорист бүлэглэлийн эсрэг нэгдэх цаг болсныг хэлсэн байна. “Өдөр ирэх тусам Арабын орнууд хүчээ нэгтгэх шаардлагатайг харуулж байна. Египет Ливийн хилийн ойролцоох -Исламын улс”-ад агаарын дайралтууд хийх үед Арабын нэгдсэн Эмират болон Йордан цэргийн тусламж санал болгосон. Арабын холбооны улсууд хүчээ нэгтгэх цаг аль хэдийн ирчихээд байна” хэмээн Сиси ярьжээ.
Ерөнхийлөгч Сиси нэгдсэн Арабын холбоо гэж онцолсны учир нь Пан-Араб болон Арабын орнууд ижил дайсантай болсныг илтгэж байна хэмээн барууны хэвлэлүүдэд бичсэн байна.
Өнгөрсөн долоо хоногт “Исламын улс” бүлэглэл 21 христ египетүүдийг хөнөөж буй бичлэгээ олон нийтэд цацсанаар тус улс исламын хэт даврагчдад агаарын цохилт өгч эхэлсэн билээ.
Д.Идэр




















































