Өнгөрсөн оны гуравдугаар сарын 8-ны өдөр Куала Лумпураас БНХАУ-ын нийслэл Бээжинг зорин ниссэн Малайзын иргэний агаарын тээврийн “МН370” нислэгийн дугаартай онгоц сураггүй болсон билээ.Уг онгоцны сураг одоо болтол гараагүй бөгөөд өнгөрсөн сарын эхээр Малайзын удирдлагууд багийн 15 гишүүн болон 224 зорчигчийг амиа алдсан хэмээн мэдэгдэж, хайх ажиллагааг зогсоож буйгаа зарласан юм.
Австралийн шинжээчид “МН370”-ийг Өмнөд Хятадын тэнгист осолдсон гэх таамаг гаргасан байна. “МН370” сураггүй болсон нууцыг тайлахаар оролдож буй шинжээч, мэргэжилтнүүдийн баг “National Geographic”-тай хамтран баримтат кино хийхээр болжээ.





















































Сэтгэгдэл (1)