АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Канадын газрын тосны үйлдвэрүүдээс түүхий
тос зөөвөрлөх хоолойг барих хуулийн төслийг хориглолоо. Бүгд
найрамдахчуудаар удирдуулсан Конгресс энэхүү хуулийн төслийг мягмар
гарагт ерөнхийлөгчид илгээсэн юм.
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Канадын газрын тосны үйлдвэрүүдээс түүхий тос зөөвөрлөх хоолойг барих хуулийн төслийг хориглолоо. Бүгд найрамдахчуудаар удирдуулсан Конгресс энэхүү хуулийн төслийг мягмар гарагт ерөнхийлөгчид илгээсэн юм. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жош Иернэстийн мэдээлснээр Б.Обама хуулийн төслийг хойшлуулах, эргэн харж хэлэлцэх талаар огтхон ч хөндөөгүй бөгөөд шууд л хориглосон гэжээ.
1400 км урт үргэлжлэх “Тулгуур чулуу” нэрт хоолойгоор Канадаас Небраск мужид газрын тос дамжуулж, Небраскаас Техаст зөөвөрлөхөөр яригдаж байсан юм.
Бүгд найрамдахчууд энэхүү төслийг олон мянган ажлын байр бий болгон хэмээн дэмжиж санаачилсан бол Ардчилсан намынхан нүүрстөрөгчийн ялгаруулалтыг нэмэгдүүлж байгаль орчныг бохирдуулж эхэлнэ хэмээн эсэргүүцэж байсан юм.
Д.Идэр






















































