Их Британы цэргийн бие бүрэлдэхүүн ирэх долоо хоногоос Украйны
цэргүүдийг чадваржуулах бэлтгэл сургуулилт зохион байгуулахаар болжээ.
Энэ тухай ерөнхий сайд Дэвид Камерон мэдэгдсэн байна.
Их Британы цэргийн бие бүрэлдэхүүн ирэх долоо хоногоос Украйны цэргүүдийг чадваржуулах бэлтгэл сургуулилт зохион байгуулахаар болжээ. Энэ тухай ерөнхий сайд Дэвид Камерон мэдэгдсэн байна. Камероны мэдээлснээр Доод танхим 75 хүртэлх тооны британи цэргүүдийг дөрвөн хороонд хуваарилж мөргөлдөөнт бүсүүдэд ажиллуулна гэжээ. Британы цэргүүд бүсүүдэд тагнах ажиллагаа явуулахаас гадна Украйны цэргүүдэд чадваржуулах сургуулилт хийж, эрүүл мэндийн тусламж хүргэх аж.
Тэрээр энэхүү шийдвэрээ Оросын дэмжлэгтэй мөргөлдөөн үргэлжилсээр байгаатай холбоотой хэмээн тайлбарлажээ. “Оросыг дэмжигч салан тусгаарлагчид Украйнд гал зогсоох хэлэлцээрийн хүрээнд хүнд зэвсгүүдээ эргүүлэн татаж байсан ч Киев дэх засгийн газар бидэнтэй мөргөлдсөн хэмээн ярьсан. Хэрвээ цаашид салан тусгаарлагчид хэлэлэцээрийг дагахгүй байвал ОХУ-д нэмэлт хориг тавих нь зүйн хэрэг юм” хэмээн Дэвид Камерон ярьжээ.
Гал зогсоох хэлэлцээр зөрчигдөж эхэлснээс хойш АНУ улс ч мөн өөрийн цэргийн батальоноо Украйны гурван батальоныг сургахаар явуулна хэмээн төлөвлөж буйгаа зарласан билээ.
Д.Идэр




















































