Чех улсад буутай этгээд рестаронд гал нээж найман хүнийг хөнөөсөн аймшигт хэрэг гарчээ. Халдагч этгээд олон хүний аминд хүрчихээд өөрийгөө буудан амиа егүүтгэжээ. Зүүн хэсгийн Ухерски Браод хотын “Друзба” нэрт ресторанд халдагч орж ирэнгүүтэй хүмүүсийг хавтгайруулан буудаж эхэлсэн байна. Хэрэг явдал гарах үед рестаронд 20 гаруй хүн үйлчлүүлж байжээ. Цээжиндээ буудуулсан үйлчлэгчийн биеийн байдал хүнд байгаа тухай албаныхан мэдээлсэн байна.
Сэжигтэн 60 орчим насны эрэгтэй байсан бөгөөд ямар нэгэн анхааруулга өгөлгүй буудаж эхэлсэн тул террорист халдлага хэмээн үзэхгүй байгаа гэж Дотоод хэргийн сайд Милан Чованик тайлбарлажээ.
Хотын дарга Патрик Кункарын мэдээлснээр энэ нь тус улсад хамгийн олон хүнийг буудан хөнөөсөн хэрэгт тооцогджээ. Чехийн ерөнхий сайд Бохуслав Соботка хохирогчдын ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлсэн байна.
Д.Идэр




















































