АНУ-ын Холбооны мөрдөх товчоо Оросын хакерын тухай чухал мэдээлэл өгсөн хүнд гурван сая ам.доллар олгохоо мэдэгдлээ. Энэ нь Америкийн эрх баригчид кибер гэмт хэрэгтний толгойг хамгийн өндөр үнээр үнэлсэн тохиолдол аж. Орос хакер Евгений Богачевыг хотын даргын сүлжээг хакердаж 100 гаруй сая ам.доллар хулгайлсан хэргээр яллах тушаалыг өнгөрсөн жил гаргасан байна. Гэвч түүний байршлыг одоо хүртэл тогтоож чадахгүй байгаа аж. Евгений Богачев хамгийн сүүлд 2014 онд эх орондоо харагдсан гэхээс өөр мэдээлэл албаныханд байхгүй байгаа гэнэ.
"lucky12345" болон "slavik" хочоороо алдаршсан Богачевийг америкт нэг сая гаруй компьютерт нэвтэрч хакердсан хэмээн батлаад байгаа юм.
Хэрэгтнийг оллоо ч гэлээ АНУ ОХУ-тай тухайн орны хуулийг зөрчсөн этгээдийг шилжүүлэн өгөх гэрээ хийгээгүй тул баривчлахад хүнд байх болно хэмээн ажиглагчид үзэж байна.
Д.Идэр





















































Сэтгэгдэл (2)