АНУ-ын судлаачид БНАСАУ-ыг 2020 он гэхэд цөмийн зэвсгээ хэд дахин
нэмэгдүүлэхийг оролдож байна хэмээн мэдээллээ. Мэргэжилтнүүдийн үзэж
буйгаар Хойд Солонгос таван жилийн дараа гэхэд цөмийн зэвсгийн тоогоо
зууд хүргэнэ гэжээ. Өдгөө тус улсад 10-20 цөмийн зэвсэг бий хэмээн
мэдээлж байна.
АНУ-ын судлаачид БНАСАУ-ыг 2020 он гэхэд цөмийн зэвсгээ хэд дахин нэмэгдүүлэхийг оролдож байна хэмээн мэдээллээ. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар Хойд Солонгос таван жилийн дараа гэхэд цөмийн зэвсгийн тоогоо зууд хүргэнэ гэжээ. Өдгөө тус улсад 10-20 цөмийн зэвсэг бий хэмээн мэдээлж байна. Жон Хопкинсын их сургууль дахь Америк-Солонгосын хамтарсан хүрээлэн 15 сарын судалгаа хийсний үр дүнгээ өчигдөр тайлагнасан нь энэ юм. Хиймэл дагуулын тусламжтайгаар нарийн ажиглалт хийсэн судалгаагаар тус улсад уран, плутонийн тодорхой хэмжээний нөөц байгаа бөгөөд нэг жилийн хугацаанд нөөцөө хоёр дахин багасгасан нь цөмийн зэвсгийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлж буйг нотолно гэжээ. Хэдийгээр Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл нийтлэгдээгүй ч гэлээ одоогийн байдлаар тус улсад 10-16 цөмийн зэвсгийн зэвсэг байгаа гэв.
Судалгааны багийн ахлагч Жоел Вит Европийн тэргүүлэгч компаниуд өөрсдийн технологио худалдаанд гаргаснаар Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрт санамсаргүйгээр хувь нэмрээ оруулж буйг тэмдэглэсэн байна.
Хойд Солонгос 2006, 2009, 2013 онуудад цөмийн туршилт хийж байсан билээ.
Д.Идэр





















































Сэтгэгдэл (1)