2011 оны гамшигт цунамид өртөн эвдэрсэн Японы Фукушима атомын цахилгаан
станцаас бохир ус далайд цутгах асуудал дууссан хэмээн эрх баригчид
мэдээлж байсан. Гэвч өчигдөр тус үйлдвэрийн дээврээс цацраг идэвхит
бодис бүхий ус далайд цутгагдаж байсныг тогтоосон байна.
2011 оны гамшигт цунамид өртөн эвдэрсэн Японы Фукушима атомын цахилгаан станцаас бохир ус далайд цутгах асуудал дууссан хэмээн эрх баригчид мэдээлж байсан. Гэвч өчигдөр тус үйлдвэрийн дээврээс цацраг идэвхит бодис бүхий ус далайд цутгагдаж байсныг тогтоосон байна. Үйлдвэрийн дээвэр хэсэгт бохирдсон ус бүхий усан сан үүссэн байсан бөгөөд усны шуудуугаар дамжин бороо орох үед далайд цутгагдсан хэмээн Японы хэвлэл мэдээлжээ.
Ерөнхий сайд Шизо Абэ эх орондоо олимп зохион байгуулах эрх авахын тулд үйлдвэрийн реакторуудыг хяналтад байгаа тул бохирдлын тухай асуудал дууссан хэмээн Олон улсын олимпийн хороонд мэдэгдэж байсан юм.
Усны шуудуугаар дамжин бохир ус далайд орж буй тухай мэдээлэл өнгөрсөн наймдугаар сард гарахад Фукушимагийн үйл ажиллагааг хариуцдаг ТЕПКО компани ямар нэгэн мэдээлэл хийхгүй байсан юм. Харин өчигдөр энэ мэдээлэл үнэн болох нь нотлогдлоо.
Токиогийн цахилгаан түгээх компани дээрх мэдээлэл цацагдсаны дараа далайн усны цацраг идэвхийн түвшинд онц өөрчлөлт гараагүй хэмээн мэдээлжээ.
Д.Идэр




















































