Хэт даврагч исламчууд Сирийн зүүн хойд хэсгийн нутгаас олон тооны христ шашинтнуудыг хүчээр авч явчээ. “Ройтерс” агентлагийн мэдээлснээр “Исламын улс”-ын дайчид мягмар гарагт ассириан христийн тосгоноос 90 хүнийг барьцаалан авсан байна. Халдлагад өртсөн Хасака тосгоны үндэстний цөөнхүүдийг Сирийн курдууд удирддаг байсан аж. 200 гаруй мянган хүний аминд хүрсэн дөрвөн жил орчмын мөргөлдөөний улмаас олон зуун ассириан христ цагаачлахад хүрч байгаа юм. Курдууд болон Арабын нүүдэлчин омгууд 19-р зууны сүүлээр Сирид ирэхээс өмнө ассириан христүүд Жазира бүс нутгийн дийлэнхийг эзэмшиж байсан юм.
Өнгөрсөн ням гарагт Исламын улсынхан өөр тосгоныг эзлэхийн тулд курдуудтай дайтаж ялагдсан билээ.
Д.Идэр




















































